Агнистын гэгээ цувралаас подкаст #1 - a podcast by Give love

from 2019-11-30T15:23:53

:: ::

Буддын сургааль ёсоор сансрын хүрдэнд оршиж байгаа бүхэн эрт, орой нэгэн цагт гэгээрэх хувьтай гэж үздэг.


Учир нь, гэгээн бодь чанар хаашаа ч алга болдоггүй.


Тэрнийг хаанаас ч олж авдаггүй. Бид бурханлаг дунд, үнэн дотор байсаар атлаа мунхгийн зүүдэндээ автаж, зовлонг эдэлдэг. Зүүднээс сэрэх арга замыг л бясалгал гэдэг.


Бясалгалын замд юу эс тохиолдох вэ. Гэгээрэлд тэмүүлж, гэр лүүгээ яарч буй хүн замын цэцэг хөөж явсаар төөрөх явдал бий. Билиг ухааны гэрэлгүй бол жамаараа яваа ертөнцийг сандаачсан солиорол болж хувирна. Тиймээс л богд багш нар хамгийн энгүүн байж, хамгийн эрхэм шимийг хүрт гэж сургадаг.


Энэ бие минь илбийн цогцос билээ. Өвдсөн ч би жаргалтай. 


Өмнө хураасан муу үйлийн үр шавхарч цэвэршинэ. 


Өвчингүй бол бүр жаргалтай, бие сэтгэл амгалан аваас үйлс бүтээл өрнүүн.


Эд мөнгөгүй бол би жаргалтай. Гадна дотны шунал хомголзлоос ангид чөлөөтэй амьдрах болно. 


Элбэг дэлбэг бол бас л жаргалтай. Өглөгийн үр тариалж өнийн хүнсээ базаана.


Үхэл ирсэн ч би жаргалтай. Энэ гэгээн ухаанаа өвөрлөн явахад бодь мөрийн урсгал хаанаас тасрах вэ. 


Өнө удаан насалсан ч би жаргалтай. Ариун бясалгал минь улам цэцэглэж анхилам үнэрээ түгээх болно.


 Шантидэва гэгээн

Further episodes of Хайрыг түгээе-Give love

Further podcasts by Give love

Website of Give love