#9 Марафон гүйлт - a podcast by Run Ants Run

from 2020-10-07T06:05:40

:: ::

Бид энэ удаа Behind the Sport подкасттай хамтран Монгол улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа нарыг урьж ярилцлаа.

Дэлхийд данстай манай домогт тамирчны талаар сонсоогүй хүн цөөхөн биз ээ. Манай ярилцлагаас Монголын #1 Марафонч Б. Сэр-Одын амьдрал хэрхэн өөрийн дуртай спорттой холбогдсон болон дасгалжуулагчийн хамтаар Монголын марафоны хөгжлийн төлөө юу бодож явдаг талаар нь та бүхэн мэдэж авах болно."Тамирчны алдар хямдхан олдоогүй"гэдэг шиг Ази тивийн аварга, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон тамирчин маань гүйлттэй амьдралаа холбон, марафоноор 20 гаруй жил тасралтгүй хичээллэж байгаа билээ.
Мөн энэ их хөдөлмөр, амжилт рекордуудын ард чухал үүрэг гүйцэтгэж буй түүний гэргий, дасгалжуулагчтай бид гүйлтийн бэлтгэл туршлагын талаар болон ирээдүйн тамирчид, мэргэжил нэгт дасгалжуулагчдын анхаарвал зохих сэдвүүдийг хөндөж ярилцлаа.МУГТ Б.Сэр-Одын төрсөн өдрөөр буюу 10 сарын 7-нд энэхүү дугаарыг бэлтгэн гаргаж байгаадаа RunAntsRun болон Behind the Sport подкастын хамт олон маш их баяртай байна. Спортын гэр бүлдээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.

Further episodes of Run Ants Run

Further podcasts by Run Ants Run

Website of Run Ants Run