9. EFP 2021 - Байгаль орчинд ээлтэй төслүүд - a podcast by EFP Alumni NGO

from 2021-04-20T06:57:22

:: ::

ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST #9




Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань 2021 ондоо тогтвортой, сардаа 1 дугаараар хүрч байх бөгөөд энэ удаагийн дугаарт уг хөтөлбөрт хамрагдаж буй залуусын төлөөлөл Б.Мөнхзул, Х.Хөхсувд, Б.Амаржаргал нар өөрсдийн багийн хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй төслүүдээ танилцууллаа.


Жил бүр 20-25 залуусыг сонгон шалгаруулж, 8 сарын хугацаанд Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх боломжийг залуучуудад олгодог ба энэ жилийн оролцогсод маань дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.


🌎 ECO-SEED - WEMP 2021 буюу Байгаль орчны салбар дахь эмэгтэй оюутнуудыг чадавхижуулах менторшип хөтөлбөр нь жендерийн эрх тэгш байдлыг тогтворжуулж, дотоодын их дээд сургууль болон коллежийн байгаль орчны чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн эмэгтэй оюутнуудын ажлын байранд шаардах ур чадварыг дээшлүүлэх, салбарын шилдэг менторуудаар дамжуулан  нийгэмд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл.  


🌎 RECO - Хог хаягдлын менежментийн “5R” буюу Refuse, Reduce, Reuse, Repurpose, Recycle талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэх зорилготой төсөл. 


🌎 GREEN GAP - Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бизнесийн ур чадварыг сайжруулахад туслах замаар тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилготой төсөл юм. 




Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг төсөл бүрийн Facebook хуудаснаас аваарай. Залуустаа амжилт хүсье. 🥰


🌎 ECO-SEED - https://www.facebook.com/wemp2021

🌎 RECO - https://www.facebook.com/recomn

🌎 GREEN GAP - https://www.facebook.com/GreenGAPMongolia


P.S. Цар тахлын улмаас цахимаар бичсэн дугаар учир бага зэргийн техникийн асуудал гарсанд та бүхнээс хүлцэл өчье. Дараа дараагийн дугаартаа бид улам хичээж ажиллах болно. 




Хүндэтгэсэн,

EFP хамт олон



---

Send in a voice message: https://anchor.fm/efp-alumni-ngo/message

Further episodes of Ozone podcast

Further podcasts by EFP Alumni NGO

Website of EFP Alumni NGO