Episode 10: Залуусын боломж ба Зориг сангийн хөтөлбөрүүд - a podcast by EFP Alumni NGO

from 2022-10-07T05:45:41

:: ::

Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан эхлүүлсэн ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань хэсэг хугацаанд завсарласны эцэст шинэхэн дугаараараа та бүхэнд хүрч байна.


Энэ дугаарт Зориг сангийн төслийн зохицуулагч, Болгоё ТББ-ын үүсгэн байгуулагч, University of Washington -ий төгсөгч Балжинням оролцож, гадаадад сурсан туршлага, байгаль орчин, нийгмийн асуудлыг залуус аль өнцгөөс харж шийдэл хайх талаар болон төсөл санаачлан хэрэгжүүлж, санхүүжилт татах, дэмжлэг авах боломж, мөн YLP болон EFP гэх хөтөлбөрүүд, эдгээр хөтөлбөрт яагаад хамрагдах хэрэгтэй талаар өөрийн бодлоо хуваалцлаа.


Мөн Зориг сангийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийн бүртгэл* явагдаж байгаатай холбогдуулан уг хөтөлбөрийн 2022 оны төгсөгч, Хот төлөвлөгч мэргэжилтэй Амарзаяа маань бодит туршлагаасаа хуваалцаж, уг хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан, олж авсан зүйлс, санал шүүмж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр дуусаад төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.


*Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус 2022/10/09 -ний дотор application -аа илгээхийг санаарай. Эдгээр болон бусад хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн website болон social хуудсуудаас авна уу.


Цаашид подкастын шинэ баг маань та бүхнийг хоёр 7 хоног бүр сонирхолтой зочидтой уулзуулах болно. Тиймээс подкастайгаа хамт байгаарай :)



---

Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/efp-alumni-ngo/message

Further episodes of Ozone podcast

Further podcasts by EFP Alumni NGO

Website of EFP Alumni NGO